Алдаатай хаягнуудыг
засаж байна
Хотын
хаа нэгтээ явж байгаад “Алеsка”, “TAKCN”, “Италь
хуурай хими цэвэрлэгээ”, “Ветьнам засвар”, “Барилгийн
материал” гэсэн хаягнуудтай таарсан хүн цөөнгүй. Ийм үг
үсгийн алдаатай, түр бүү хэл англи монгол үсэг хольж бичсэн томоос том, тодоос
тод хаягнууд их хотын минь гудамжаар өлгөөтэй байх нь тоон дунд үсэг явж байна
гэдэг шиг тодоор буудаг.
Мөн “ТӨРӨЛЖСӨН
ХҮҮХДИЙН ТОГЛООМ” гэсэн хаягтай
дэлгүүр хотын төвд нилээн хэд байх аж. Энэ дэлгүүрээр үйлчлүүлж байгаа хүмүүс
уг хаягийн алдаатай эсэхийг огтхон ч анзаарсан шинжгүй орж гаран, худалдаа хийн
үйлчлүүлж буй харагдана. “ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТӨРӨЛЖСӨН ДЭЛГҮҮР” гэвэл зөв болохыг
анзаарч, шүүмжлэх хүн байсангүй. Энэ найруулгын алдаатай хаяг ингэтлээ
хүмүүсийн нүдэнд дасал болсон хэрэг.
Харин энэ эмх замбараагүй
хаяг, самбарыг цэгцлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын
2-ны өдрийн хуралдаанаас 37дугаар тогтоол гарчээ. Үүнд “Монгол
хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” гэсэн хэсэгт
төрийн болон хувийн байгууллагын хаяг , зар сурталчилгааг монгол, крилл
бичгээр бичиж байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Тогтоолын дагуу Сүхбаатар
дүүрэгт энэ ажилтай уялдуулж Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад
байгаа аж.
“Бид 6-7 хүний бүрэлдэхүүнтэй
судалгаа ба тогтоол гүйцэтгэх баг ажиллуулж байгаа. Энэ багийнхан дүүргийнхээ
нутаг дэвсгэрт байрлаж буй хаягийн болон сурталчилгааны самбарын зөрчилтэй
байгууллагуудыг судлан, илрүүлнэ. Тэгээд уг асуудлыг энэ улиралдаа эцэслэн
засаж цэгцлэнэ” гэж судалгааны багийн гишүүн О.Туул ярьсан юм.
Тэд хийх ажил болоод төлөвлөгөөгөө гаргаж байхдаа их л няхуур, тогтоолын
хэсэг болгоныг нягтлан судлаж байлаа. Ингэхдээ дээрх тогтоолтой зөрчилдөх
хаягтай байгууллагуудтай илүү тулж ажиллах талаар төслийн багийнхан ярилцах нь
сонсогдсон.
Мөн энэ талаар дүүргийн засаг даргын орлогч
А. Лхагвасүрэнгийн хэлснээр “Энэ сарын эхээр гадна талбай, гудамжийн
засвар тохижилтын ажил эхлэх бөгөөд
үүнтэй уялдуулж төрийн захиргааны байгууллагуудын хаягийг монгол, крилл
бичгээр бичин нэг өнгө, загвартай болгоно” гэнэ. Харин ингэхдээ худалдаа
үйлчилгээний газрууд өөрсдийн онцлог, үйл ажиллагааны чиглэлээ харуулсан
гаднаасаа бус дотроосоо гэрэлтдэг хаягтай байхыг зөвшөөрөх юм байна. Загварын
дагуу хаягаа өөрчилж , Засгийн Газрын тогтоол, Засаг даргын захирамжийг зөрчсөн
тохиолдолд байгууллагуудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй нь “ярьж” хатуу арга
хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Уг ажлын хэрэгжилт үр дүн хэр байгааг тус дүүрэгт байрлах хаяг , рекламын
самбарууд одооноос эхлээд алдаа нь засагдаж буй эсэхээр дүгнэх нь.
Алдаатай хаягийг засварлахад ганц энэ хууль тогтоол, ажлын хэсэг
байгуулагдаад шийдвэрлэчих асуудал биш, ард иргэд ч бас алдаатай хаягтай
байгуулагад шаардлага тавин иргэний үүргээ биелүүлэх нь чухал талаар ч багийн
хүмүүс дурдаж байсан.
No comments:
Post a Comment