Tuesday, May 28, 2013

                 13-16 насны охид үр хөндүүлж байна
     
      Сүүлийн таван жилд үр хөндүүлэх явдал залуужих болжээ. “Өмнө нь дунд сургуулийн  17-18 насны охид ирдэг байсан бол одоо 13-16 насны охид ихээр үр хөндүүлэх болсон” гэж  “Төгс Ялгуун” эмнэлгийн  эмэгтэйчүүдийн эмч Н.Наранцэцэг ярьж байна. Түүний ярьснаар тэдний эмнэлэгт өдөрт хамгийн багадаа 10 хүн үр хөндүүлэхээр ирдэг гэнэ.
Жилд дундажаар албан ёсны тоогоор 3000 гаруй, өдөрт 100 гаруй эх тээж буй урагаа устгуулдаг аж. Судалгаанаас үзэхэд нийт үр хөндөлтийн 46 хувь нь анхны тохиолдол байдаг байна.
      Одоогийн байдлаар манай улсад төрийн болон хувийн өмчийн 126 эмнэлэг эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлдэг. Эдгээрээс 13 нь  үр хөндөх албан ёсны эрхтэй бол үлдсэн нь нууцаар, мөнгөний төлөө хүний амь хөнөөдөг гэсэн үг. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд өсвөр насны охид жирэмслэх явдал ихэссэн нь гэр бүлийн хараа хяналт сул, дур зоргоороо аашлан муу хүмүүстэй нөхөрлөдөг, бэлгийн эрүүл мэндийн тухай мэдлэг багатай байдагтай холбон үздэг байна.

No comments:

Post a Comment