Tuesday, May 28, 2013

                 13-16 насны охид үр хөндүүлж байна
     
      Сүүлийн таван жилд үр хөндүүлэх явдал залуужих болжээ. “Өмнө нь дунд сургуулийн  17-18 насны охид ирдэг байсан бол одоо 13-16 насны охид ихээр үр хөндүүлэх болсон” гэж  “Төгс Ялгуун” эмнэлгийн  эмэгтэйчүүдийн эмч Н.Наранцэцэг ярьж байна. Түүний ярьснаар тэдний эмнэлэгт өдөрт хамгийн багадаа 10 хүн үр хөндүүлэхээр ирдэг гэнэ.
Жилд дундажаар албан ёсны тоогоор 3000 гаруй, өдөрт 100 гаруй эх тээж буй урагаа устгуулдаг аж. Судалгаанаас үзэхэд нийт үр хөндөлтийн 46 хувь нь анхны тохиолдол байдаг байна.
      Одоогийн байдлаар манай улсад төрийн болон хувийн өмчийн 126 эмнэлэг эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлдэг. Эдгээрээс 13 нь  үр хөндөх албан ёсны эрхтэй бол үлдсэн нь нууцаар, мөнгөний төлөө хүний амь хөнөөдөг гэсэн үг. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд өсвөр насны охид жирэмслэх явдал ихэссэн нь гэр бүлийн хараа хяналт сул, дур зоргоороо аашлан муу хүмүүстэй нөхөрлөдөг, бэлгийн эрүүл мэндийн тухай мэдлэг багатай байдагтай холбон үздэг байна.
                  www.time.mn , www.news.mn  сайтын ялгаатай  тал
         Монголын цахим сэтгүүлзүйн хөгжилд томоохон байр суурийг эзэлдэг  www.time.mn ,    www.news.mn  хоёр сайт нь хоюулаа цэвэр мэдээллийн сайт .  Хамгийн түрүүнд ялгарах гол зүйл бол өнгө.   www.time.mn  сайтын үндсэн өнгө нь саарал, цагаан  дэвсгэр дээр улаан, цэнхэр 2 өнгө голлоно. Харин www.news.mn  сайтын үндсэн өнгө нь цагаан дэвсгэр дээр улаан өнгө голлоно. Тус сайтууд нь өөрсдийн онцлог өнгөөрөө олон түмний харцыг татаж өөрийн хуудаснаа тогтоох нэг арга нь .
       Тус сайтуудын мэдээ мэдээллүүдийг заавал өөрийн хаягаар нь зочлох албагүйгээр өөрийн facebook, twitter-тээ  байнга авч, уншиж болно. Ингэхдээ www.time.mn  сайт нь зөвхөн  таны facebook, twitter-т хуваалцах бол www.news.mn сайт дээрх хоёр дээр нэмээд RSS хийж болно. 
       Хурд бол цахим сэтгүүлзүйд хамгийн чухал зүйл.  www.time.mn  сайтын  шинэчлэлийн хурд буюу сайтандаа шинэ мэдээ, мэдээлэл 5-10 минут тутамд нэмж байлаа. Харин www.news.mn сайт нь илүү хурдтайгаар  2-4 минутад шинэчлэгдэх аж.
       www.time.mn сайтад зочилсон зочид санал сэтггэгдлээ бичихийн тулд заавал тус сайтанд нэгдэж like, follow хийх шаардлагатай. Ингэснээрээ сэтгэгдэлээ үлдээж болно. Харин www.news.mn заавал ингэх албагүйгээр санал сэтгэгдлээ чөлөөтэй бичиж болно.
       Хүн бүр ухаалаг утастай болсон өнөө үед манай сайтууд ч үүнд тохируулан өөрсдийн онцлог бүхий mobile хэлбэртэй болох нь бусдаас онцгойрох, дэвшилт гарах нэг шалтгаан билээ. Тэгвэл одоогийн байдлаар www.time.mn сайт нь хараахан ийм хэлбэрт шилжээгүй байна. Харин NEWS.mn сайт нь 2011 онд Android үйлдлийн системтэй болон iPhone-д зориулсан News Mobile хувилбарыг Монголын мэдээллийн сайтуудаас анхлан уншигчдадаа хүргэсэн бол 2012 онд iPad-нд зориулсан хувилбарыг танилцуулсан. Түүнчлэн иргэний сэтгүүл зүйг дэмжих зорилгоор Монголын мэдээллийн сайтуудаас анх удаа iReporter-уудыг дэмжиж, iReport.mn сайтын mobile хувилбарыг гаргасан байна.


                       Алдаатай хаягнуудыг засаж байна

     Хотын хаа нэгтээ явж байгаад “Алеsка”, “TAKCN”, “Италь хуурай хими цэвэрлэгээ, “Ветьнам засвар”, “Барилгийн материал”   гэсэн хаягнуудтай таарсан хүн цөөнгүй. Ийм үг үсгийн алдаатай, түр бүү хэл англи монгол үсэг хольж бичсэн томоос том, тодоос тод хаягнууд их хотын минь гудамжаар өлгөөтэй байх нь тоон дунд үсэг явж байна гэдэг шиг тодоор буудаг.  
Мөн “ТӨРӨЛЖСӨН ХҮҮХДИЙН ТОГЛООМ”  гэсэн хаягтай дэлгүүр хотын төвд нилээн хэд байх аж. Энэ дэлгүүрээр үйлчлүүлж байгаа хүмүүс уг хаягийн алдаатай эсэхийг огтхон ч анзаарсан шинжгүй орж гаран, худалдаа хийн үйлчлүүлж буй харагдана. “ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТӨРӨЛЖСӨН ДЭЛГҮҮР” гэвэл зөв болохыг анзаарч, шүүмжлэх хүн байсангүй. Энэ найруулгын алдаатай хаяг ингэтлээ хүмүүсийн нүдэнд дасал болсон хэрэг.   
       Харин энэ эмх замбараагүй хаяг, самбарыг цэгцлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 2­-ны өдрийн хуралдаанаас 37дугаар тогтоол гарчээ. Үүнд “Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай”  гэсэн хэсэгт  төрийн болон хувийн байгууллагын хаяг , зар сурталчилгааг монгол, крилл бичгээр бичиж байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон  байна. 
       Тогтоолын дагуу Сүхбаатар дүүрэгт энэ ажилтай уялдуулж Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад байгаа аж.
“Бид  6-7 хүний бүрэлдэхүүнтэй судалгаа ба тогтоол гүйцэтгэх баг  ажиллуулж байгаа. Энэ багийнхан дүүргийнхээ нутаг дэвсгэрт байрлаж буй хаягийн болон сурталчилгааны самбарын зөрчилтэй байгууллагуудыг судлан, илрүүлнэ. Тэгээд уг асуудлыг энэ улиралдаа эцэслэн засаж цэгцлэнэ” гэж судалгааны багийн гишүүн О.Туул ярьсан юм.
Тэд хийх ажил болоод төлөвлөгөөгөө гаргаж байхдаа их л няхуур, тогтоолын хэсэг болгоныг нягтлан судлаж байлаа. Ингэхдээ дээрх тогтоолтой зөрчилдөх хаягтай байгууллагуудтай илүү тулж ажиллах талаар төслийн багийнхан ярилцах нь сонсогдсон.
Мөн энэ талаар дүүргийн засаг даргын орлогч  А. Лхагвасүрэнгийн хэлснээр “Энэ сарын эхээр гадна талбай, гудамжийн засвар тохижилтын ажил эхлэх бөгөөд  үүнтэй уялдуулж төрийн захиргааны байгууллагуудын хаягийг монгол, крилл бичгээр бичин нэг өнгө, загвартай болгоно” гэнэ. Харин ингэхдээ худалдаа үйлчилгээний газрууд өөрсдийн онцлог, үйл ажиллагааны чиглэлээ харуулсан гаднаасаа бус дотроосоо гэрэлтдэг хаягтай байхыг зөвшөөрөх юм байна. Загварын дагуу хаягаа өөрчилж , Засгийн Газрын тогтоол, Засаг даргын захирамжийг зөрчсөн тохиолдолд байгууллагуудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй нь “ярьж” хатуу арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Уг ажлын хэрэгжилт үр дүн хэр байгааг тус дүүрэгт байрлах хаяг , рекламын самбарууд одооноос эхлээд алдаа нь засагдаж буй эсэхээр дүгнэх нь.
Алдаатай хаягийг засварлахад ганц энэ хууль тогтоол, ажлын хэсэг байгуулагдаад шийдвэрлэчих асуудал биш, ард иргэд ч бас алдаатай хаягтай байгуулагад шаардлага тавин иргэний үүргээ биелүүлэх нь чухал талаар ч багийн хүмүүс дурдаж байсан.